Үйл явдал2 мин унших

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн нэрэмжит “Уншдаг хүүхэд хөгждөг” ном уншлагын уралдаан 3 дахь жилдээ

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн нэрэмжит “Уншдаг хүүхэд хөгждөг” ном уншлагын уралдаан 3 дахь жилдээ
Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “Уншдаг хүүхэд хөгждөг” ном уншлагын уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Миний нэрэмжит энэхүү уралдаан энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан “Түүхээ мэдье, түгээн дэлгэрүүлье” уриан дор зохион байгуулагдаж, сурагчдад эх түүхээ сурталчлан таниулах, мэдлэг ойлголтыг нь гүнзгийрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэлээ.

Энэ удаагийн уралдаан өргөн цар хүрээтэй, өндөр идэвхтэй болж өнгөрлөө.

Уралдааны онцлох тоонууд:

Дүүргийн 14 сургуулийн 2495 сурагч оролцож, эх түүх, өв соёлын сэдэвт ном зохиолуудыг шимтэн уншсан байна.

Мөн хүүхдүүд уншсан түүхэн сурвалж бичиг, хаад, хатдын түүхэн романаас сэдэвлэн 108 видео бүтээл туурвиж, өөрсдийн өнгө төрх, шинэлэг санаа, орчин үеийн цахим технологийн шийдлээр баяжуулан ирүүлжээ.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн нэрэмжит “Уншдаг хүүхэд хөгждөг” ном уншлагын уралдаан 3 дахь жилдээ

Шалгаруулалтын явц:

I шатанд цахим хандалтаар хамгийн өндөр идэвх авсан 30 бүтээл шалгарсан.

II шатанд мэргэжлийн шүүх бүрэлдэхүүн ажиллаж байна.

Үүнд:

Ерөнхий шүүгчээр Түүхийн ухааны доктор Ү.Мөнхдагва, шүүгчээр УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн зөвлөх, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батсайхан, контент бүтээгч А.Далайцэрэн нар ажиллаж байна.

Шүүгчид бүтээлүүдийн хэл найруулга, агуулга, бүтээлч байдал зэргийг харгалзан үнэлж байгаа бөгөөд тэмцээний II шатны дүн өнөөдөр эцэслэн гарна.

Хүүхэд багачууд маань эх түүхээ шимтэн судалж, түүнийгээ бусдад түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй байгааг харах үнэхээр бахархалтай байна. Ном унших нь зөвхөн мэдлэг олгохоос гадна сэтгэлгээг тэлж, ирээдүйн зөв Монгол иргэнийг төлөвшүүлэх үнэт хөрөнгө оруулалт юм.

Ерөнхий боловсролХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2024
  2. 2023
  3. 2021
  4. 2020