Үйл явдал1 мин унших

Нийгмийн ажлын анхдагч хуулийн төслийн онцлох зохицуулалтууд

Нийгмийн ажлын анхдагч хуулийн төслийн онцлох зохицуулалтууд

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын гишүүдийн өргөн барьсан “Нийгмийн ажлын анхдагч хууль”-ийн төслийг энэ намрын чуулганы хуралдаанаар хэрэгжүүлэхээр товд багтсан.

Тэгвэл уг хуулийн төсөлд ШИЛЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ тусгагдсан талаар онцолж байна.

Тэрбээр хууль хэрэгжихэд шаардлагатай бүтэц, хүний нөөц, стандарт, санхүүжилтийг үе шаттайгаар бүрдүүлэхээр тусгасан байна.

Мөн МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО байгуулахаар тусгасан байна. Нийгмийн ажилтнууд нэгдсэн зохион байгуулалтад орж, нэг стандарт, ёс зүйгээр ажиллах, эрх ашгаа хамгаалах нөхцөл бүрдэх юм.

Шинээр боловсруулж буй “Нийгмийн ажлын тухай анхдагч хууль”-ийн төсөлд мэдээллийн нэгдсэн сантай болохоор тусгалаа.

Иргэдийн авсан нийгмийн ажлын үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сантай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж, тасралтгүй байдал сайжирч, хэрэгцээнд суурилсан шийдвэр гаргалт илүү оновчтой болно.

Мөн салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлж, боловсрол, эрүүл мэнд, халамж, хүүхэд хамгаалал зэрэг байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чухал үүрэгтэй.

Нийгмийн ажилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2013
  7. 2012
  8. 2009