#Коммент1 мин унших
Ц.Мөнхбат: Хөдөөгийн багуудад үүрэн холбооны хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт амьдарч буй малчдын хувьд үүрэн холбооны сул хөгжил өнөө хэр тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Ялангуяа алслагдсан хөдөөгийн баг, суурин газруудад гар утасны сүлжээ тогтворгүй, зарим тохиолдолд огт барьцгүй байх нь малчдын өдөр тутмын амьдрал, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат 2023 оноос эхлэн багуудын үүрэн холбооны сүлжээг өргөтгөх талаар олон талаар ажиллаж байсан, өнөөг хүртэл үргэлжилж л байна. Удахгүй бүх багуудаа сүлжээтэй болгохын төлөө зүтгэж, ажиллахаа илэрхийлж байгаа.


Энэ асуудал шийдэгдсэнээр малчид цаг агаарын огцом өөрчлөлт, зуд турхан, малын өвчлөл зэрэг эрсдэлтэй нөхцөлд шуурхай мэдээлэл авах, холбогдох байгууллагад хандах боломж нээгдэнэ. Түүнчлэн яаралтай тусламж дуудах, зах зээлийн мэдээлэл авах, хүүхдүүдийн боловсролын цахим үйлчилгээнд хамрагдах зэрэг олон талын ач холбогдолтой.

Төр засгаас үүрэн холбооны сүлжээг өргөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг хамруулах бодлогыг илүү эрчимжүүлэх шаардлага хэвээрээ байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хиймэл дагуулын холбоо болон сэргээгдэх эрчим хүчийг ашигласан суурин станцуудыг хөгжүүлэх нь хөдөөгийн холбооны асуудлыг шийдвэрлэх нэг гарц гэж хэлдэг. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь энэ салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

