Байр суурь2 мин унших

Б.Жаргалан: МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ зүй ёсоор төлөөлж чадаж байна уу!

УИХ-ын чуулганы /2026.04.23/-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Монголын бизнесүүд өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрх баригч МАН-ын хулгай болон ковид хавсарсан давхар цохилтод өртөөд сэхээнд байна

Бизнесийн орчин өдөр ирэх тусам доройтож, хувийн хэвшлийн орон зай улам хумигдаж байна. Ийм эмзэг цаг хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөлөх гол байгууллага болох МҮХАҮТ-ын тухай хуулийг хэлэлцэж байна.

Танхимын төлөөлөлд тавих асуулт байна.

2025 онд улсын хэмжээнд 263 мянган ААН бүртгэлтэй байгаагаас 117 мянган ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо баримтыг ҮСХ-оос өглөө. Тэгвэл танхимд гишүүнчлэлтэй 6768 ААН байгаа талаар байнгын хороон дээр тодруулсан.

Энэ тоо нийт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн 5-6 хувь. Танхимд гишүүнчлэлийн ямар бодлого барьдаг вэ?

Б.Жаргалан: МҮХАҮТ бизнес эрхлэгчдээ зүй ёсоор төлөөлж чадаж байна уу!

Нэмэгдүүлэх чиглэлд ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг вэ? Энэ тоонд сэтгэл хангалуун байдаг уу?

ОУ-ын зарим харьцуулалтыг харахыг зорилоо. Сайн дураараа эвлэлдэн нэгдэх танхимтай улс орнуудад багадаа компаниудын 10 хувийг хамруулсан байдаг юм байна. Энэ чиглэлд тодорхой судалгаа бий юу?

ХАҮТ бизнес эрхлэгчдээ зүй ёсоор төлөөлж чадаж байна уу?

УИХ-ын зүгээс танхимыг бизнес эрхлэгчдийн дуу хоолой гэж хардаг. Хуулийн төслүүдийг танхим дээр хийж байгаа. Ардчилсан намын бүлэг ч мөн ялгаагүй олон хэлэлцүүлгийг хийсэн. Аль болох ажил хэрэгч саналуудыг төсөлдөө тусгахыг зорьдог. Бодлогын нөлөөллийн хийж буй явдалдаа сэтгэл хангалуун байна уу? Танхимаас гарсан санал төсөл дээр тусгагдаж байна уу?

ЭЗБХ-н дээр уг хуулийн төслийг дэмжээгүй.

Дэмжихгүй байх шалтгааны 1 дүгээрт 1995 онд батлагдсан хуультай харьцуулахад ямар давуу талтай нь тодорхойгүй. Энэ хуулийг шинэчлэх бодит шаардлага байгаа юмуу? Аль болох төрөөс хараат бус байж, гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаална гэж ярьж байгаа ч бодит ялгаа харагдахгүй байна. Эрх зүйн тогтвортой байдлыг чухалчлах ёстой. Өнгөрсөн 20 жилийн танхимд тогтсон төлөвшлийг эвдчихвий гэсэн болгоомжлол байна. Үүний нэг хэсэг нь салбар танхимын асуудал. Салбар бүрт үйл ажиллагаа нь бэхэжсэн сайн холбоод бий. Тэдний асуудал яах вэ? 50 компани нийлээд салбар танхим бүрдүүлээд байвал бүтцээ эвдчих вий гэсэн болгоомжлол байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008