Үйл явдал2 мин унших

НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Сандагсүрэн сонгогдлоо

НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Сандагсүрэн сонгогдлоо

НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцруулсан билээ. Үүнтэй холбоотойгоор ИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Д.Ихбаярыг дараагийн НИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн юм.

Улмаар Д.Ихбаярын оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргад НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг нэр дэвшүүлэхээр болсон. Ийнхүү холбогдох дүрмийн дагуу тус саналыг нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, улмаар Ж.Сандагсүрэнг НИТХ дахь МАН-ын бүлгийн даргад дэмжжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1986-1996 он Ерөнхий боловсролын 73 дугаар сургууль, /Бүрэн дунд/

1997-2001 он Монгол Улсын их сургуулийг Эдийн засаг-Математик загварчлал / Бакалавр /

2003-2005 он Санхүү Эдийн Засгийн их сургуулийг Бизнесийн удирдлага / Магистр /

2003-2005 он Манлайллын хөтөлбөрт хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн. / Швед улс Стокхольм хот, Монгол улс Улаанбаатар хот /

2022 оноос Удирдлагын Академид Төрийн удирдлагын докторант

АЖЛЫН ТУРШЛАГА

2001-2004 он Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанд мэргэжилтэн, Албаны дарга,

2005-2013 он "Очир Ундраа" группт Газрын захирал,

2013-2016 он Улсын Их Хурлын гишүүний Зөвлөх,

2012-2020 он Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,

2016-2020 он Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

2020-2023 он Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч, Нийгмийн салбар хариуцсан орлогч дарга, Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч,

2020-2004 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч,

2024 он Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх,

2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч,

ШАГНАЛ

2015 он Санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдэг

2019 он Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг

2022 он Хөдөлмөрийн хүндэт медаль

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

НийслэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025