Байр суурь1 мин унших

Б.Мөнхсоёл: Бид сахилга батаа барих уу, хөгжлийн төслүүдээ явуулах уу гэдэг хүнд сонголттой нүүр тулж байна!

Б.Мөнхсоёл: Бид сахилга батаа барих уу, хөгжлийн төслүүдээ явуулах уу гэдэг хүнд сонголттой нүүр тулж байна!

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл байр сууриа илэрхийлэв.

Г.Тэмүүлэн гишүүний санаачилсан хуулийг төслийг дэмжиж байгаа.

Төсвийн орлого 720 тэрбумаар тасарч, махны үнэ 52.6% өссөн нь иргэдийн амьдралд хүнд тусаж байна. Энэ нь төсөвт тодотгол хийх хэмжээний эрсдэл дагуулж байгаа тул Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ хэлэх хэрэгтэй. Сахилга батаа барих уу, хөгжлийн төслүүдээ явуулах уу гэдэг хүнд сонголтын өмнө байна.

Б.Мөнхсоёл: Бид сахилга батаа барих уу, хөгжлийн төслүүдээ явуулах уу гэдэг хүнд сонголттой нүүр тулж байна!

Өнөөдрийн өргөн хэрэглээний барааны үнийн нэмэгдэл төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийн хуулиудад ихээр нөлөөлөх магадлалтай. Макро түвшинд геополитикийн асуудлууд ч гарч ирсэн.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн УИХ-ын чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр гишүүд 2 хуваагдсан. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад ажилчиддаа цалинг нь тавьж чадахгүй асуудал үүслээ.

Энэ нь төсвийн дүрмүүдээ барьж, сахилгаа батаа хангаж, тогтвортой байдлын хуулиа сахих болсныг илрэл.

Тэгэхээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл алийг нь сонгох хүнд сонголтын өмнө ирээд буй энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008