#Коммент2 мин унших

Г.Уянгахишиг: Скүүтер, сурроны хэрэглээг хуульчилж болох ч энэ бүхний цаана нийслэлээс хийх ёстой дэд бүтцийн асуудал орхигдоод байгаа том асуудал бий!

Г.Уянгахишиг: Скүүтер, сурроны хэрэглээг хуульчилж болох ч энэ бүхний цаана нийслэлээс хийх ёстой дэд бүтцийн асуудал орхигдоод байгаа том асуудал бий!

Дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцож эхэлснээр үүнийг дагасан осол гэмтлийн тоо ГССҮТ-ийн ачааллыг нэмэгдүүлж байна. 

Тодруулбал,

2022 онд – 50

2023 онд – 305

2024 онд – 532

2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.

Харин 2026 оны 4 дүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх 4 хоногийн хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлт буюу маш ноцтой асуудал болоод байна.

Г.Уянгахишиг: Скүүтер, сурроны хэрэглээг хуульчилж болох ч энэ бүхний цаана нийслэлээс хийх ёстой дэд бүтцийн асуудал орхигдоод байгаа том асуудал бий!

Шинэ төрлийн тээврийн хэрэгслийг зохицуулах асуудал УИХ-ын анхааралд орж, удахгүй хуульчлагдах нь гэсэн иргэдийн хүлээлт өндөр байна.

Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслийг П.Батчимэг нарын 9 гишүүнээс 2025 оны долоодугаар сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээр ахлуулсан Ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр ажиллаж  12 зарчмын зөрүүтэй санал, дагалдах хуультай холбоотой 6 зарчмын санал гарга., хууль санаачлагчидтай хэлэлцэн эцэслэхээр зэхэж байна.

“Бид насны хязгаарыг нэмэгдүүлж, явган хүний замаар явахыг хориглосон хууль баталж болно. Гэхдээ энэ бүхий цаана нийслэлээс хийх ёстой дэд бүтцийн асуудал орхигдоод байгаа нь том асуудал" гэдгийг Г.Уянгахишиг гишүүн онцлов.

Ажлын хэсэг нийт 3 удаа, дэд ажлын хэсэг 6 удаа хуралдаж хуулийн төслийг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Одоогоор явган хүний замаар явж байгаа скүүтер, мопед, сурроныг авто зам дээр буулгасан тохиолдолд ямар эрсдэлүүд гарч болох судалгаан дээр төвлөрч буй аж.

ОНЦЛОХ ЗААЛТУУД

  • Насны хязгаарыг 18 болгон өндөргөсөн

  • Явган хүний замаар явахдаа зөвхөн түрнэ

  • Дугуйн зам байхгүй тохиолдолд автозамын баруун хөвөөгөөр зассан тусгай хэсгээр зорчино

  • Тухайн бичил тээврийн хэрэгсэл 50 км/цагаас илүү хурдлахгүй бөгөөд замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөнө

  • ААН-үүдээс гадна энэ төрлийн тээврийн хэрэгслээ эзэмшигчид нь бүртгэлжүүлнэ

  • 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эцэг эхийг нь зөрлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ

  • Түрээслэгч компани 18 нас хүрээгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэхгүй байх технологийн шийдлээ тодорхой болгох бөгөөд зөрчил гарсан тохиолдолд мөн хариуцлага хүлээлгэх механизмыг бий болгох юм.

Энэ 7 хоногийн Ажлын хэсгийн хуралдаан дээр хууль санаачлагчид оролцож зарчмын зөрүүтэй саналаа хэлэлцүүлж эцэслээд, ирэх долоо хоногт байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх товтой байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Тээврийн хэрэгслийн аюулгүй байдалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2015
  4. 2012
  5. 2009