Байр суурь1 мин унших
С.Одонтуяа: Олон хүний амь аврах чухал хууль батлагдаж байна
УИХ-ын чуулганы /2026.05.07/-ны өдрийн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.
Маш чухал хууль батлагдлаа. Монгол Улсад эрхтэн эд шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг зохицуулах бие даасан хууль өнөөдрийг хүртэл байгаагүй. Анагаахын шинжлэх ухааны хувьд шинэ шатанд гарах энэ амьгүй донорыг эд эс эрхтэн шилжүүлэх хуульд тусгаж байгаа гээд маш олон хүний амь аврах ийм чухал хууль батлагдаж байгаад баяртай байна. Хууль хэрэгжээд ирэхээр Зөрчлийн хуультай холбоотой янз бүрийн зөрчлүүд гарна. Энэ асуудал дээр зөрчлүүд гарахаар яаж шийдэх юм бэ? Энэ хуультайгаа дагаж Зөрчлийн тухай хуулиа оруулж ирэх байсан юм.

Энэ хуультай холбогдуулаад зөрчлийн хуулиа яаралтай горимоор оруулаад ирвэл УИХ батлах боломжтой. Мөн УИХ-ын тогтоолын төслийн эрүүл мэндийн гэсний ард, шашны байгууллага гэж нэмэх саналтай байна. Амьгүй донорын асуудал дээр шашны байгууллагуудын оролцоо маш чухал байдаг. ЭМД-ын сангийн хөрөнгийг төвлөрүүлнэ зарцуулна гэсэн байна. Үүний дараагаар ЗГ-ын тусгай сангийн хуульд бас өөрчлөлт оруулна гэжээ. Хоёулангаас нь энэ асуудалд хөрөнгө гаргана гэсэн үг үү, тодруулж өгөөч. Барилгын ажил хэдийд дуусаад ашиглалтад орох вэ?
Сэтгүүлч Ц.Соёлмаа




