Үйл явдал1 мин унших

Алтай хотхонд сургуулийн өргөтгөл барина

Алтай хотхонд сургуулийн өргөтгөл барина

Хотын дарга, БГД-ээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчдийн хамт 26-р хороонд ажиллаж байна.

“Нарны хороолол” 141-р сургуулиас хойш явган хүний гүүрэн гарц хийжээ.

Үргэлжлүүлэн “Монгол эм Импекс” тал руу буух явган хүний гүүрэн гарц хийхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн тус хорооны 141-р сургууль 960 хүүхдийн суудалтай боловч өнөөдрийн байдлаар 3900 гаруй хүүхэд суралцаж, гурван ээлжээр хичээллэж байна.

Мөн Алтай хотхонд байрлах салбар сургууль нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 670 хүүхэд суралцаж байна. Тиймээс шинээр өргөтгөл барих хэрэгцээ шаардлага үүссэн тул сургуулийн өргөтгөл барихаар төлөвлөж буйгаа Хотын дарга онцлов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

НийслэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025