Үйл явдал2 мин унших
Хүүхэд тамхи сонгож төрдөггүй, харин томчуудын сонголтын үр дагаврыг үүрдэг

Одоохон...
Үйл явдал2 мин унших

2026 оны энэ өдрийг /2026.05.31/ “Тамхи, никотины бүтээгдэхүүний хуурамч, гоё далдлалтын цаадах донтолтын эсрэг тэмцье” уриан дор тэмдэглэж байна.
Энэ бол дэлхий нийтээрээ Тамхины эсрэг өдөр хэмээн зарлаж тэмдэглэсээр байна. Улс орнууд тамхи, вэйпийн хэрэглээг бууруулах бодлогоо дүгнэж, хүүхэд залуус, хойч үеэ никотины донтолтоос хамгаалах шинэ алхмуудаа зарладаг чухал өдөр юм.
Дэлхийн олон орон электрон тамхийг хориглох, зар сурталчилгаа, амт оруулагчийг нь хязгаарласаар байна. Учир нь нүд татам савлагаа, сэтгэл татам амт үнэртэй вэйпүүдийн гол бай нь хүүхэд, өсвөр насныхан болоод удаж байгаа билээ.
Дэлхийн улс орнууд тамхигүй, никотингүй үеийг бий болгох зорилт тавьж байгаа энэ үед бид дэлхийтэй хамт алхахын тулд Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулахад дуу хоолойгоо өргөхийг уриалж байна хэмээн Электрон тамхины эсрэг зохицуулалтыг хуульчлахаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын О.Номинчимэг онцоллоо.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн "Тамхи бол зөвхөн хэрэглэгчийн асуудал биш. Энэ нь гэр бүл, хүүхэд, нийгмийн эрүүл мэндэд нөлөөлдөг аюул юм. Өнөөдөр улам бүр олон хүүхэд, өсвөр насныхан вэйп болон электрон тамхины хэрэглээнд өртөж байна. Хүүхэд тамхи сонгож төрдөггүй, харин томчуудын сонголтын үр дагаврыг үүрдэг.
Эрүүл ирээдүйн төлөө,
Үр хүүхдийнхээ төлөө,
Тамхигүй Монголын төлөө
Тамхинаас татгалзаж, хүүхдээ тамхины утаа болон вэйпийн нөлөөллөөс хамгаалцгаая" хэмээн уриалав. Тамхигүй орчин – хүүхэд бүрийн эрх.






