Байр суурь1 мин унших
Х.Ганхуяг: Санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага байгуулах нь асуудлыг 4 дэх шатаар оруулж, тэр хэрээр зээл олгогчоос гарах зардал нэмэгдэнэ!
УИХ-ын чуулганы /2026.06.05/-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дараах асуултыг тавилаа.
Хуулийн төсөлд санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага байгуулах талаар тусгажээ. Омбудсмэн гэх нэртэйгээр, Эдийн засгийн байнгын хорооноос байгуулах юм байна. Өмнө нь 3 шатаар, 3 шатын шүүхээр явдаг бол 4 дэх шатаар орно гэсэн үг. Ингэснээр зээл олгогчийн гаргаж буй зардал тэр хэмжээгээрээ нэмэгдэнэ. Энэ нь зээлийн хүү дахин нэмэгдэх үндэслэл болно. Үүнийг байгуулах болсны шалтгаан юу вэ? Хараат бусаар үйл ажиллагаа явуулна гэдэгт яагаад итгээд байна вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн








