Байр суурь1 мин унших
М.Бадамсүрэн: Электрон тамхины хорт бодисын агууламж, хэмжээнээс хамаарч татвар ногдуулах нь зүйтэй
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.17/ хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн дараах байр суурийг илэрхийллээ.
Лабораторит шинжилгээгээ хийж чадаж байгаа эсэхийг асуугаад олигтой хариулт авч чадаагүй. Электрон тамхины хортой бодис нь яг юу болох, хэр хэмжээтэйгээс хамаарч татвар ногдуулах харилцааг зохицуулах гээд байгаа шүү дээ.
Ажлын хэсгийн судлаач, лабораторийн эрхлэгч 2 зөрүүтэй зүйл яриад байгаа юм. Бид алинд нь итгэх вэ гэдэг асуудал үүсч байна. Тийм учраас эрүүл мэндийн сайд үүнийг сонсох ёстой гэж үзээд байнгын хорооны даргад санал тавьж байна.
Би энэ зохицуулалтыг дэмжиж байгаа. Гэхдээ Төсвийн байнгын хороо татварын асуудал дээр төвлөрч, саналаа өгч байгаа. Хэлэлцүүлэгт бэлтгэх тэр ажлын хэсэгүүнд хариулах ёстой.