Байр суурь1 мин унших
Ж.Сандагсүрэн: НИТХ-ын төлөөлөгчид рүү чиглэсэн илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд залруулга хийх ёстой!

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан болж байна.
Хуралдаанаар:
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/,
Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/,
Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай,
“Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай,
Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай,
Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай,
Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион явуулж буй "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Иргэдийн хурлын даргаас нэг зүйл тодруулъя. Өчигдөр зөв, буруу мэдээлэл цацагдлаа. Энэ тал дээр НИТХ-аас албан ёсны залруулга албан ёсны мэдээ цацагдах уу? Нэр, зураг нь харагдахгүй хаягаас нийслэлийн төрийн өмчит байгууллагуудын логог тавиад, төлөөлөгчдийн зураг хөрөгтэй, хэрхэн тооцоол гаргасан нь мэдэгдэхгүй мөнгө, цалин авдаг гэх илт гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд цахим орчинд явлаа. Төлөөлөгчид болон иргэддээ хандаж мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай гэж хүсэж байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
