Үйл явдал1 мин унших
Ахмад багш Л.Баатарынд зочиллоо
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд Баянхонгор аймагт ажиллах үеэрээ МАН-ын ахмад гишүүн, буурал багш Л.Баатар гуайд зочилж, намын дарга Н.Учрал болон намын удирдлагуудын мэндчилгээг уламжиллаа.
"Л.Баатар багш өдгөө 85 настай бөгөөд Баянхонгор аймгийн говийн есөн суманд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон шавь төрүүлсэн хүн.
Гавьяаныхаа амралтад гарсан ч хүүхэд багачуудад үндэсний монгол бичгээ зааж, мод тарьж, залуу үедээ зөв амьдрах ухааныг захин сургаж яваа хөдөлмөрч, үлгэр дуурайлал болсон буурал билээ.
Нутаг орон, улс орны хөгжил, боловсрол, эрүүл мэндийн бодлогын талаар санал бодлоо хуваалцаж, үнэтэй зөвлөгөө өгсөн Л.Баатар багшдаа эрүүл энх, урт удаан нас, сайн сайхныг хүсэн ерөөе" хэмээн Н.Батсүмбэрэл гишүүн онцлов.

