Үйл явдал1 мин унших
Баянхонгор аймгийн Богд сумын иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аяны хүрээнд миний биеэр ахалсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Богд суманд ажиллаж, иргэд, гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга Э.Энхбат,
“Гишүүн төвтэй нам” Е-4 стратегийг хөгжүүлэх бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар,
МАН-ын Бага хурлын гишүүн Б.Энхтүвшин, Б.Батбаяр,
МАН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн Улс төрийн ажилтан С.Түвшинзаяа нар ажилласан юм.
Уулзалтад Жинст сумын 130 орчим намын гишүүн, дэмжигчид идэвхтэй оролцлоо. Энэ үеэр Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон Монгол Ардын намын хөгжлийн бодлогыг тодорхойлох “Е-4 стратеги”, намын даргын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, “E-nam 3.0” платформын шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, нээлттэй санал бодлоо солилцов.
Иргэд, гишүүд дэмжигчид маань орон нутгийн болон бүсчилсэн хөгжлийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлж, үнэтэй саналуудыг хэллээ.

