Үйл явдал1 мин унших
Баянхонгор аймгийн Баянговь суманд ажиллалаа

Баянхонгор
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Баянхонгор аймгийн Баянговь суманд ажиллалаа.
Уулзалтад Баянговь сумын 240 орчим иргэн, намын гишүүн, дэмжигч оролцож, малчдын нийгмийн баталгаа, нийгмийн даатгалын нөхөн төлөлт, байгалийн баялгийн зохистой ашиглалт, хариуцлагатай уул уурхайн бодлогын талаар санал бодлоо илэрхийлэв.

Иргэдийн зүгээс байгалийн баялгийн үр өгөөж орон нутаг, иргэдэд бодитоор хүрдэг байх, уул уурхайн үйл ажиллагаа нь орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, ирээдүй үеийн эрх ашигтай уялдах ёстойг онцоллоо.
Баянговь сумын иргэдийн санал, хүсэлтийг анхааралтай тэмдэглэн авч, холбогдох түвшинд уламжлан ажиллахаа Н.Батсүмбэрэл гишүүн илэрхийлэв.

