Үйл явдал1 мин унших
БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЖ АЖИЛЛАЛАА

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн баталсан "НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН УДИРДАМЖ"-ийн хүрээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлгийн бэлтгэл бэлэн байдлыг 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шалгаж ажиллав.
- Тус удирдамжийн хүрээнд алба хаагчдын аранзны иж бүрдэл, ашиглагдаж буй автомашин, техник төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажлын байрны аюулгүй байдал зэргийг шалгав.
- Шалгалтын төгсгөлд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Ууганбаяр шалгалтын явцад илэрсэн ололттой тал, дутагдалтай талуудыг танилцуулан алба хаагчдад үүрэг чиглэл өглөө.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

