#Шилэн хууль2 мин унших
Тогтвортой хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ шатанд шилжлээ

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Шилэн хууль2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Байгаль, хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хамгийн чухал асуудал бол уур уур амьсгалын амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол болсон. Ийм эгзэгтэй цаг үед НҮБ-ын Риогийн гурван том конвенцын нэг Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг Монгол Улс 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулна. Энэ бол Монгол Улсын байгаль орчны бодлого, санаачилгыг дэлхийн түвшинд хүргэх, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах чухал боломж юм.
Үүнтэй холбоотой Засгийн газраас өргөн барьсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг өнгөрсөн Хаврын чуулганаар хэлэлцэж баталсан юм.

Энэхүү хууль нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг бие даасан эрх зүйн орчинтой болгож, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь зохицуулалтыг бүрдүүллээ.
Түүнчлэн хууль батлагдсанаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох бодлогын хэрэгжилтийг бүх шатанд уялдуулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Энэхүү хууль нь зөвхөн байгаль орчны салбарын бус эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай болон бусад салбарын хөгжлийн бодлоготой нягт уялдах стратегийн ач холбогдолтой. COP17 бага хурлыг зохион байгуулахын өмнө Монгол Улс эрх зүйн чухал шинэчлэлээ хэрэгжүүлж чадлаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Мөн уур амьсгалын санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл, хүлэмжийн хийн тооллого, тайлагнал, ил тод байдлын тогтолцоог хуульчлан зохицуулснаар төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоонд тулгуурласан цогц тогтолцоо бүрдэх юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсанаар Монгол Улс тогтвортой хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн шинэ шатанд ийнхүү шилжиж буй юм.