Үйл явдал1 мин унших

Б.Мөнхсоёл: Төсвийн бодлого тэлэх чиглэлтэй байгаа нь эрсдэл дагуулж байна!

Б.Мөнхсоёл: Төсвийн бодлого тэлэх чиглэлтэй байгаа нь эрсдэл дагуулж байна!
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл

Засгийн газрын нэрлэсэн өр 2025 оны эцэст 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4%-тэй тэнцэж байсан бол 2026 оны эхний хагаст 36.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.5%-тай тэнцэж байна.

Засгийн газраас өргөн барьж буй 2027 оны төсвийн төслөөр өрийн дарамт дараах байдлаар нэмэгдэхээр байна:

-Өрийн хязгаар: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд Засгийн газрын өр ДНБ-ий 50.0%-д хүрэхээр заасан нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон 60%-ийн хязгаарт ойртож байна.

-Төлбөрийн ачаалал: 2027 онд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөр 6 их наяд төгрөг буюу өмнөх жилүүдийн бодит гүйцэтгэлээс даруй 3-4 дахин их байхаар тусгагджээ.

-Ханшийн эрсдэл: Нийт өрийн 96 гаруй хувь нь гадаад валютаар байгаа тул валютын ханшийн хэлбэлзэлд маш өртөмтгий хэвээр байна. Энэ эргээд инфляци өсөхөд нөлөөтэй!

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008