Үйл явдал1 мин унших
Р.Сэддорж: Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

Эрдэм номын өргөөндөө эргэн цуглаж, шинэ хичээлийн жилээ эхлүүлж буй нийт сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүддээ Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Хүүхэд бүрийн ирээдүйд хүрэх зам өөр өөр. Тиймээс боловсролын тогтолцоо ч хүүхэд бүрийн амьдралын нөхцөл, хэрэгцээ, онцлогт нийцсэн, тэгш хүртээмжтэй, уян хатан байх учиртай.
Ялангуяа алслагдсан нутагт, малчин өрхийн хүүхдүүдийн хувьд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал. Энэ хүрээнд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, малчин өрхийн хүүхдүүдийг сурч боловсрох боломжийг нөхцөлд нь нийцүүлэн бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Шинэ хичээлийн жилдээ сурагч бүр эрдэм номдоо шамдаж, багш бүрийн хөдөлмөр үр шимээ өгч, эцэг эхчүүдийн итгэл, дэмжлэг хүүхдийнхээ ирээдүйд гэрэл болон тусах болтугай.
Эрдэм номын ариун мөр зам нь дардан байг. УИХ-ын гишүүн Р.Сэддорж 2026.09.01


