#Коммент1 мин унших

Б.Мөнхсоёл: Төсөвт тогтмол бус орлогоор байнгын гарах урсгал зардлыг санхүүжүүлж буй нь эрсдэлтэй!

Б.Мөнхсоёл: Төсөвт тогтмол бус орлогоор байнгын гарах урсгал зардлыг санхүүжүүлж буй нь эрсдэлтэй!

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв хэлэлцэгдэж байна. Энэ чухал цаг үед УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өөрийн байр суурийг маш тодорхойй илэрхийлж байгаа билээ.

Тэрээр, Энэ макро эдийн засгийн үзүүлэлт, тооцоолол дээр л дахиж сайн анхаармаар байна. Өөрөөр хэлэх юм бол татварын бус орлогыг 188,9%-аар өсгөж оруулж ирлээ. 2026 оноос татварын орлогыг болохоор 13,6%-аар өсгөж оруулж ирж байгаа юм байна. Гол ач холбогдол өгч,  найдаж буй орлогын эх үүсвэр нь төрийн өмчит ААН-ийн орлого байх нь.  Гэтэл 2026 онд энэ тооцоолол, шинжилгээгээр орж ирэх ноогдол ашгийн хэмжээ багасах эрсдэл байна гэдгийг харж байгаа.

Олборлох үйлдвэрлэл манай хөрш Хятад улсын байгалийн баялгийн үнэ эрэлтээс хамаардаг. Хятадын зах зээлд орон сууцын хямрал, гангийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ буурах гэх мэт үзэгдлүүд байна. Дахиад л  орлогоо хэтэрхий өөдрөг тооцоолж байгаад, дахиж тодотгох асуудал гарах вий!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008