Байр суурь2 мин унших
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (201.02.02) хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Байнгын хороо өнгөрсөн Мягмар гарагийн (2018.01.30) хуралдаанаараа дээрх төслийг хэлэлцсэн бөгөөд санхүүжилтийн “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн задаргааг ажлын хэсэг дахин авч үзэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.
Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Л.Болд нар 2 хувийн хүүтэй 25 жилийн хугацаатэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх сайн нөхцөлтэй зээл гэдгийг тэмдэглэж байв.
Монгол Улсын өрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа, эргэн төлөх зээлийн төсөв хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжид анхаарах шаардлага бий. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, нийгмийн салбаруудад хамтран ажиллах хүрээнд 2017-2018 онд 468 сая ам.долларын санхүүжлтийн талаар ярьж буй.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
Үүний дунд Монгол Улсын тогтвортой аялал жуулчлалыг дэмжих 38 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөв байгаа бөгөөд энэ төслийн төсвийн хуваарилалтын талаар гишүүд тодорхой саналуудыг хэлж байсан юм.
