Үйл явдал1 мин унших
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр БНХАУ-ын Шеньхуа группын Лү Бин тэргүүтэй холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын Шеньхуа группын Лү бин тэргүүтэй холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд УИХ-ын "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх, барилгын ажлыг яаралтай үргэлжлүүлэх боломжийн талаар санал солилцов.

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба