Үйл явдал3 мин унших
"Ойлгоё, хүндэлье" аян эхэллээ

Эх сурвалж:
medee.mnОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
medee.mnТус аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой бөгөөд жил бүр тодорхой уриан дор дэлхийн 180 гаруй улс орон охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.

Энэхүү уриа нь жендерт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэх, жендэрийн талаархи хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголцол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж буйн илэрхийлэл юм.
Хатагтай Каори Ишикава 16 хоногийн аяны нээлтэд зориулан зохион байгуулж буй “Хүчирхийллийн эсрэг хамтдаа гэрэлтүүлнэ” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, хамтран зохион байгуулагчдад талархал илэрхийлээд саяхан Кени улсын нийслэл Найробид болсон Олон улсын хүн ам, хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгээр ахлуулсан өргөн бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирснийг онцлон дурдлаа. Тэрбээр олон улсын хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх бэлгэ тэмдэг болсон улбар шар өнгөөр НҮБ-ын байр, Төрийн ордон, Төв талбай, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг барилга байгууламжийг гэрэлтүүлснээр Монгол Улс Найробид өгсөн амлалт буюу жендерт суурилсан хүчирхийллийг тэглэх том зорилтынхоо төлөө тууштай ажиллахын илэрхийлэл болох юм хэмээсэн.
УИХ-ын гишүүн А.Ундраа хэлсэн үгэндээ өнгөрсөн жил НҮБ, ҮСХ, ЦЕГ-ын хамтран хийсэн “Хүчирхийллийн нүцгэн үнэн” тайланг ач холбогдол өндөртэй сайн судалгаа болсныг үнэлээд хэн ч хүчирхийллийн хохирогч болохгүй байхын төлөө олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх чиглэлд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах ёстойг онцолж байлаа.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр 1997 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян төрийн болон ТББ, олон улсын байгууллагын хичээл зүтгэлийн үр дүнд жилээс жилд хүрээгээ тэлж, үйл ажиллагаа өргөжиж буй нь хүмүүсийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн олон төрлийн нөлөөллийн арга хэмжээний үр дүн хэмээгээд ХНХЯ цаашид ч энэ чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулж, хууль эрх зүйн хүрээнд тодорхой шинэчлэлүүдийг хийхийн төлөө манлайлж ажиллах болно гэсэн юм.
Тэрбээр мөн УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн зохицуулалтууд орсон байгааг ч хэлсэн.
МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ ТББ-ын захирал Д.Энхжаргал энэ аяныг хамгийн анх Хүчирхийллийн эсрэг төв зохион байгуулж байсан бөгөөд ийм өргөн олныг хамарсан том арга хэмжээ болтол лавтайяа 50 жилийн хугацаа хэрэгтэй байх хэмээн ярьж байснаа дурсаад “Дэлхий гурван зүйлийг тэглэх амлалт өгч байгаагийн нэг нь жендерт суурилсан хүчирхийлэл. Хүчирхийлэлд ямар ч зөвтгөл байхгүй. Мөн хүчирхийлэлд хүлээн зөвшөөрөх түвшин гэж байж болохгүй” гэсэн юм.
Зочдыг аяны талаар сэтгэгдлээ хуваалцсаны дараа НҮБ-ын байр, Төв талбай, Төрийн ордныг гэрэлтүүлэх улбар шар гэрлийг өчигдөр 18:30 цагт нэгэн зэрэг асаалаа.