Үйл явдал4 мин унших
Ковид-19 цар тахлын халдварын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд төсөвт дэмжлэг болох хоёр хуулийн төслийг хэлэлцэв

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газраас санаачилсан хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд, эсхүл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тухайн Засгийн газрын гишүүн түр эзгүй байгаа бол түүнийг орлож байгаа Засгийн газрын гишүүн хийнэ.”, 33 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1, 33.2, 33.3-т заасан этгээд хуулийн төслийн хэлэлцүүлгийн бүх үе шатанд оролцох үүрэгтэй.”, 33 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 33.1, 33.2, 33.3-т заасан этгээд хуралдаанд оролцоогүй бол тухайн асуудлын хэлэлцүүлгийг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулна.” гэж заасны дагуу хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 2020 оны эхний хагас жилд 7.8 их наяд төгрөгт хүрч бууран эдийн засаг өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар агшсан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт -9.7 хувь болжээ. Үүний улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “тухайн жилийн ДНБ-ий өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад ”0” эсхүл түүнээс бага бол”, мөн “гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн ДНБ-ий 5 ба түүнээс дээш хувь бол” гэсэн нөхцөлүүдийг үүсгэсэн нь төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх үндэслэл, шаардлагыг бий болгосон байна.


Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ) коронавируст халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ үйл ажиллагаанд зориулан 10.0 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сараас эхлэн гишүүн орнуудад тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгон хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд 100.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Төсвийн дэмжлэгийн зээл хэлбэрээр олгогдох уг зээлийн эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү (LIBOR)+0.85 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь байна. Санхүүжилтийн хүрээнд коронавируст халдварын цар тахлын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж Сангийн сайд танилцуулав.

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 70 хувь нь Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын байгуулах Зээлийн хэлэлцээр (Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг зөвшилцөхийг дэмжив. Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар танилцуулахаар болсноор хуралдаан өндөрлөлөө.