Үйл явдал2 мин унших
Д.Амарбаясгалан: Орон нутагт эрх барих бүтцийг богино хугацаанд байгуулж ажлаа шуурхайлна

Эх сурвалж:
Montsame.mnОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Montsame.mnНөгөөтэйгүүр, сонгогчдын дэмжлэг авч чадаагүй 8 аймаг, 1 дүүрэг, 140 гаруй сумын иргэдийн итгэлийг олж авахын төлөө УИХ-д сонгогдсон төлөөлөөрөө дамжуулан орон нутгийн түвшинд явуулж байгаа улс төрийн байгууллагадаа шинэчлэл хийх болно хэмээн мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, “УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа тулсан ажлаа шуурхайлах үүднээс Засгийн газрын бүтцийг богино хугацаанд эмхлэн зохион байгуулсан. МАН-ын мөрийн хөтөлбөрийг бүх шатанд хэрэгжих ёстой гэсэн бодлого шийдвэрийг дэмжиж, ажил хийх нөхцөлөөр дэмжиж байгаад иргэддээ талархаж байна. Энэ их итгэлийг хариулж хэрэгжүүлэх, бүтээн байгуулах, шийдэх ёстой олон ажлаа шуурхайлах болно. Бүх шатандаа уялдаа холбоотой, хариуцлагатай ажиллах ёстой. Одоо өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэргээр иргэдийн итгэлийг хариулж тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдэхээс биш амжилтдаа бардаж цаг алдах шаардлага байхгүй” хэмээв.
Мөн тэрээр, Улаанбаатар хотыг эдийн засгийн хувьд бие даасан байдлаар хөгжүүлэх талаас хууль, эрх зүйн шинэчлэл хийнэ гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд Улаанбаатар хоттой холбоотой эрх зүйн байдлын тухай, мөн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д болосвруулж батлах хэрэгцээтэй байгааг дурдаад, УИХ, Засгийн газар, орон нутгийн түвшинд МАН-ын бодлого, шийдвэр жигд хүрэх бололцоотой болсныг онцлон тэмдэглэлээ.