Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Төсвөөс хулгай хийдэг БҮЛЭГ хулгайчидтай ХӨӨГДӨХ хүртлээ үзнэ
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгч оролцож бизнесмэнээс, төрийн хүн болох өөрчлөлт, цаашид баримтлах зарчим, төвлөрөх асуудлуудыг онцлон ярилцав.
Тэрбээр "Өмнө нь бизнес эрхлэгчдийг төлөөлдөг байгууллагыг тэргүүлж буй утгаар танай нэвтрүүлэгт оролцож байсан бол өнөөдөр Ерөнхий сайдын баримталж буй салбар салбарын төлөөллийг УИХ-д суулгах бодлогыг хэрэгжүүлсний дүнд мөн л бизнес эрхлэгчдээ төлөөлөн тантай ярилцахаар сууж байна. Өмнө нь асар олон хурал, хуй хийсэн ч үр дүн гардаггүй байв.
Харин Парламентын танхимд суухад шийдвэр гаргах түвшинд ирж, амьдрал дээр хэрэгжиж, ажил хэрэг болох, олон нийтийн анхааралд асуудлыг оруулах, санал санаачилга амилах, үр дүн гарах ийм боломжууд нээгдэж байгаа юм. Цаашид төсвөөс хулгай хийдэг бүлэг хулгайчидтай хөөгдөх хүртлээ үзнэ" гэв.
Эх сурвалж:
NTV










