Судалгаагаар Ази номхон далайн орнуудын эмэгтэйчүүд дэлхийн бусад улстай харьцуулбал 4 дахин их цагийг үнэ төлбөргүй асрахуйн ажилд зарцуулдаг байна. Ажиллах хүч дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 26 хувиар өсгөх боломжтой. Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар 15 аймаг, 6 дүүргийн хүүхэд харах үйлчилгээний төвд 315 хүүхэд асрагч эмэгтэйчүүд ажиллаж байна.
Цаашид Монгол Улсад Асрахуйн эдийн засгийг хөгжүүлж, эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх тэгш, хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг нийгмийг бий болгохыг зорьж байна. Мөн эмэгтэйчүүдийн хөгжил хамгааллаас гадна, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, малчин эмэгтэйчүүдийн эрх, тулгамдаж буй асуудал, төр, иргэний нийгмийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааны саналуудаа хэлэлцлээ.
Эх сурвалж: