Үйл явдал1 мин унших
СДМЭХ-ны Сэлэнгэ аймаг дахь салбар холбооны чуулган боллоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Чуулганы шийдвэрийн дагуу Отгонбаярын Уранчимэг нь салбар холбоог үргэлжлүүлэн удирдан ажиллахаар гишүүдийн итгэл, дэмжлэгийг хүлээлээ.

Энэ удаагийн чуулганаар орон нутаг дахь эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, социал демократ үзэл баримтлалд тулгуурлан нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж, цаашдын чиглэлийг тодорхойлов.

Чуулганы дараа СДМЭХ-ны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа холбооны 5 тулгуурт бодлого болон стратегийн төлөвлөгөөг танилцуулж, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг бодлогоор дэмжих, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойг нэмэгдүүлэх нь тэгш, амьдралд нийцсэн бодлого хэрэгжих үндэс болохыг онцлон тэмдэглэлээ.

Тус чуулганд:
-СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа
-СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг
-Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам
-Аймаг, сумдын нам, эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлага, төлөөлөгчид оролцлоо.
СДМЭХ нь аймаг, дүүргийн салбар холбоодын чуулган, удирдах ажилтны зөвлөгөөнийг үе шаттайгаар зохион байгуулж, бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог ханган ажиллаж байна.