Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл чухал асуудал явж байхад Сангийн сайд ч байхгүй, Ерөнхий сайд ч байхгүй, хариулах хүмүүс эзгүй байна. Ямнаас ирсэн мэргэжилтнүүдийнх нь хариулт нь Төсвийн байнгын хороон дээр ч ялгаагүй бөөрөнхий л байсан.
2026 оны 1 сарын 1-нээс дулааны үнэ нэмэгдэнэ. Айл өрх,албан газар нэмэгдэнэ, халуун хүйтэн усны үнэ нэмэгдэнэ, бохирын үнэ нэмэгдэнэ. Бүгд нэмэгдэхэд инфляц 7 хувь байх боломжтой юу? Өмнө нь асуухад өөр зүйл ярьсан. Дулааны үнээ, халуун хүйтэн усаа инфляц өсөхтэйгөө уялдуулж тооцсон уу? 7%-тай байж чадах уу? Ирэх онд бид дахин төсвийн тодотгол хийх ёстой юм уу? Мэдээж нүүрсний үнийг дахин ярих ёстой, бүр өдөр болгон санаж байх хэрэгтэй. Нүүрсний үнэ ч буураад худалдан авалт ч буураад байгаа. Тэгэхлээр үүнийг яаж тусгасан юм бэ? Валютын ханшийн өсөлт бид нар барих боломжтой юу? 2026 онд өсөх юм уу? 7% гээд хэтэрхий өөдрөг төсөв байна. Дахин төсвийн тодотгол хийх нөхцөл үүсэх вий!
Эх сурвалж: