Байр суурь2 мин унших

Ж.Баясгалан: Та 302 мянган төгрөгөөр амьдарч чадах уу!

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны /2025.10.21/ -ний өдрийн хамтарсан хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

302 мянган төгрөгөөр та амьдарч чадах уу гэдэг асуултад хариулж өгөөрэй. 302 мянган төгрөгтэй тэтгэмжтэй хүний тэтгэмжийн 6 хувь хэдэн төгрөг юм, 18200 төгрөг нэг кг мах авч чадахгүй, 7 ширхэг талхны мөнгө. Ийм хэмжээний 7 ширхэг талхны мөнгө өгчхөөд үүн дээр нэмэлт хийсэн гэвэл болохгүй. Удаа дараа яам руу хандаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал яагаад яригдахгүй байна вэ, түрүүн хэлсэн жагсахгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй байгаа учраас. Гэтэл яаж жагсах юм бэ, өвчтэй хүнээ хаячхаад, тэр хүн яаж жагсах юм. Өвчтэй байгаа хүнд хүртээмжгүй нийгэмд гэрээсээ гараад яаж талбай дээр ирэх юм, тийм боломж байхгүй, хүртээмж ч байхгүй. Энэ асуудлаа шийдээч. Амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 497 мянган төгрөг.

Энэ хүмүүсийг яаж амьдар гэж байгаа юм. Бид нар Үндсэн хуулиа зөрчөөд амь зогоо гэж байна. Эсвэл бүр тусад нь улс гаргах хэрэгтэй. Үүн дээр дорвитойхон шийдэл гаргах хэрэгтэй байна. Бүгдээрээ нийлээд бүр арга ядаад 30% нэмж өгөөч гэж О.Саранчулуун гишүүн бид хоёр саналаа гаргаад явж байгаа. Оюутолгойн гэрээн дээр анхаараад өгөөч, нэмэлт зардлуудаас хасаад өгөөч, тэтгэвэр тэтгэмжийн асуудал оруулаад ирсэн дээр үүнийг бас хамтатгаад яваач. 302 мянган төгрөгөөр амьдарч чадах уу?

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008