УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир Япон улсын Накашибэцү хотын Эдийн засгийн хэлтсийн дарга Кэйта Ито нарын төлөөлөгчидтэй /2025.07.29/ уулзлаа.
Накашибэцү хотын удирдлагууд манай улсын иргэдийг хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологи, асаргааны чиглэлээр ажиллаж, суралцахыг урьж байна.

Манай улсын залуус Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж, Япон улсын дэвшилтэт технологиос суралцаж ирснээр олон давуу талууд бий болно гэж харж байна. Япон улс бол үйлчилгээ, үйлдвэрлэл, технологи гэх мэт олон салбараараа дэлхийд тэргүүлдэг өндөр хөгжилтэй улс юм.
Накашибэцү хотын үндсэн аж ахуй нь мал аж ахуй, сүү цагаан идээ боловсруулалт бөгөөд үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа технологийн дэвшилт, сүүний чанар, тоо хэмжээгээрээ Япон улсдаа тэргүүлдэг байна.
Манай улс Япон улстай ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 онд, Ур чадвартай ажиллах хүчний зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай санамж бичгийг 2019 онд тус тус байгуулж, ур чадварын дадлагажигч, ур чадвартай ажилтан илгээх, хүлээн авах, улмаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна.