Үйл явдал1 мин унших
О.Саранчулуун: Олон хүүхэдтэй ээжид олон талын дэмжлэг хэрэгэтэй!

Одоохон...
Үйл явдал1 мин унших


Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулах өгөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ.
Хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахалж ажиллаж байна.
Тэрбээр “Зөвхөн одон биш. Тэр дундаа 0-18 насны хүүхдээ өсгөж буй ээжүүд, аавуудыг ч бас дэмжмээр байна. Энэ чинь өргөн агуулгаараа гэр бүлийг дэмжих асуудал руу орох ёстой”-г онцолсон.
Өнөөдөр “Эхийн алдар” одон авахад үүсэж байсан 3 төрлийн хязгаарлалтыг хуулийн заалтнаас хасах тухай хэлэлцлээ.
Үүнд:
Эдгээр зохицуулалт нь зөвхөн хүн амын өсөлт гэхээсээ илүү хүүхэд төрүүлсэн эхчүүд болон хүүхдүүдийг нөхцөл байдлаар нь ялгаварлан гадуурхах эрсдлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх, олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулахад, амьдралын нөхцөл байдал, эрүүл мэндийн эрсдэл, хүүхдийн эндэгдэл зэрэг эмзэг асуудлын улмаас зарим эхчүүд төрийн дэмжлэгт хамрагдаж чадахгүй байгааг шийдвэрлэхээр зорьж буй аж.
Хүүхдийн өвчлөл, нас баралтад эхийг буруутгадаг хэвшмэл хандлагатай. Энэ хандлагыг судалгаа нотолгоотойгоор эргэн харж засах шаардлагатай.