Байр суурь2 мин унших
М.Бадамсүрэн: Гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдэд ЗГ ихэвчлэн "дэмжихгүй" саналыг өгч байгаад шүүмжлэлтэй хандаж байна!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн дараах байр суурийг илэрхийллээ.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг буюу улс орны цаашдын ирээдүйтэй холбоотой хуулийг санаачилсан Д.Үүрийнтуяа гишүүн болон хамтран санаачилсан гишүүддээ талархал илэрхийлье. Мөн байнгын хороонд ажлын хэсгийг ахалж ажилласан О.Саранчулуун гишүүнтэй ажлын хэсэгт мөн талархал илэрхийлье. Маргааш "Олон улсын гэр бүлийн өдөр". Энэ өдрийг угтаж олон гэр бүлд олон ээж олон аавыг баярлуулах ийм хуулийг Монголын төр, хууль тогтоох байгууллага парламентаар хэлэлцэж байгаад маш их баярлалаа. Их хурлын дарга үүнийг шуурхай хэлэлцүүлж байгаад талархал илэрхийлье. Энэ хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьсан боловч одоо хэлэлцэж байна. Энэ бол цаг алдахгүй шийдэх ёстой асуудал. Улсын хөгжил хүн амын өсөлтөөс л шалтгаална. Монгол Улс нэг километр квадратад ноогдох хүний тоогоор хамгийн бага үзүүлэлттэй. Улс орны ирээдүйг олон хүн ам, олон өрх айл, эрүүл иргэд авч явна. Манай ахмад үе 3-аас дээш хүүхэд төрүүлж байж хүн ам өснө гэж ярьдаг. Учир нь 2 ба түүнээс доош хүүхэдтэй байвал хүн хүн, мал өсөхгүй. Учир нь өөрийнхөө ээж аавыг л орлоно гэж үздэг. "Нэг нас хүртэл өсгөсөн бол" гэдэг заалт нь олон ээжийг сэтгэл зүйн хүнд байдалд оруулдаг байсныг өнөөдөр залруулж байна.
Энэ энэ хуулийн төсөл дээр ЗГ ямар санал өгсөн бэ? УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүд дээр ихэвчлэн "дэмжихгүй" саналыг өгөөд байгаа харагддаг. Үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Хөгжил дэвшилдээ тэмүүлсэн зүйлсийг дэмжиж, хэрэгжүүлэх нь чухал. Мөнгөнөөс илүү хүчин зүйл бол хүн шүү дээ. Хүний хөгжил, хүүхдийн хөгжил, гэр бүлийн хөгжил.