Үйл явдал1 мин унших
Д.Өлзийбат: 1 ЦАГТ БҮТЭН САЛБАРЫН САНАЛЫГ АВЧ ШИЙДЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ ТУЛ БАРИЛГЫН САЛБАРЫГ ТУСАД НЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙНА
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹-т заасны дагуу 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдээс санал авах үйл ажиллагаа ид явагдаж байна.
Монголын Барилгачдын нэгдсэн холбоо өнгөрөгч долдугаар сарын 31-ний өдөр Сангийн яаманд салбар тус бүрээр төсөв хэлэлцэх үед барилгын салбарыг тусад нь авч үзэн хэлэлцүүлэг хийх саналыг хүргүүлсэн бол өнөөдөр Барилгын яамны хэлэлцүүлгийн үеэр тус холбооны Дэд ерөнхийлөгч Б.Өлзийбат дараах саналыг дэвшүүлээд байна.
Тэрбээр “Нэг цагт бүтэн салбарын саналыг авч шийдэх боломжгүй. Бидэнд наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаа байгаа тул бодит саналуудын авч төсөвт суулгах нь чухал тул барилгын асуудлыг тусад нь авч үзэж олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах саналыг тавьж байна” гэв.
Сэтгүүлч Info





