Үйл явдал1 мин унших
Барилгын салбарын ажилтны тарифт цалингийн жишигт тулгарсан бодит асуудлыг шийдэхээр ажиллаж байна

Энэ 7 хоногт Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг Төсвийн зарлагын дэд хороо, Төсвийн байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх товтой.
“Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо”-оос 2026 оны төсвийн төсөлд салбарын өмнө тулгарч байгаа Барилгын ажилтны тарифт цалингийн жишигтэй холбоотой 2024 оны УИХ-ын 52 тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлд анхаарч ажиллаж байна.
Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам яамтайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулаад холбогдох үе шаттай арга хэмжээг яаралтай авч салбарын аж ахуйн нэгжүүдийн ажилтны тарифт цалингийн жишигт тулгарсан бодит асуудлыг шийдэхийн тулд хичээлэн ажиллаж байна.






