Үйл явдал1 мин унших
ТУРШЛАГА БОЛ БАЯЛАГ ЮМ

Улсын нэгдсэн төсөв
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнгөрөгч Баасан /2025.08.15/ гарагт Эдийн засагч Н.Золжаргалтай уулзлаа.
Тэрбээр "Би хувьдаа энэ хүнийг Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан гэж боддог.
Түүнийг Монголын Хөрөнгийн Биржийг байгуулж анхны захирлаар нь ажиллаж байхад Монголчууд бидний хувьд зах зээлийн ойлголт мэдлэг гэдэг цоо шинэ зүйл байв.
Тэр иргэдээ өмчтэй болгох, монголд өмчийн олон төрөл, хувийн хэвшил бий болж өсөж өндийхөд мэдлэг оюунаа харамгүй зориулсан гэж боддог.
Эдийн засгийн өндөр мэдлэг туршлагатай эрхэм ахтай уулзаж ХЭМНЭЛТТЭЙ ТӨСӨВ-БҮТЭЭМЖТЭЙ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ, ЭЭЛТЭЙ ЗАСАГ-НЭЭЛТТЭЙ ТӨР-ийг цогцлооход үнэтэй санал зөвлөмжийг нь сонсож үйл ажиллагаандаа тусгаж ажиллах болсондоо баяртай байна" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн






