#Шилэн хууль3 мин унших
Төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч 2026 оны төсвийг боловсруулсан

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Шилэн хууль3 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Уг хуулийн төсөлд эдийн засгийн бодит өсөлт 2026 онд 5,7 хувь, 2027 онд 6,3 хувь, 2028 онд 6,5 хувь байхаар тооцсон байна. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар анх удаа иргэдийн саналд тулгуурлан боловсруулж, 186 мянган иргэний саналыг E-Mongolia цахим системээр, төсвийн ерөнхийлөн захирагч бүр олон нийтийн хэлэлцүүлэг хийж, 239 мянга орчим хүнийг оролцуулсан. Давхардсан тоогоор 8.8 мянган санал ирүүлсэн нь төсвийн үйл явцад иргэдийн оролцоог өргөн хүрээнд хангаж чадсан хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулсан.
Түүнчлэн, 2026 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой, ил тод, хүний хөгжлийг дэмжсэн, төсвийн тэлэлтийг хязгаарласан төсөв хэмээн тодорхойлоод буй.
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5,5 дахин нэмэгдүүлж 1,3 их наяд төгрөгт хүргэв.
“Хавдар судлалын үндэсний төв”-2
“Төвийн бүсийн нэгдсэн эмнэлэг”
“Зүрх судасны үндэсний төв”
“Аймгуудын яаралтай түргэн тусламжын төв”
Боловсролын салбарт 1 их наядын хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлэв.
117 сургууль, 73 цэцэрлэг, 32 дотуур байр шинээр баригдана.
Боловсролын салбарын хувьсах зардалыг 100 тэрбумаар нэмэгдүүлэв.
Ахмадын тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 378.0 тэрбум төгрөг төсөвлөв.
Эрчим хүчний салбарт 3,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлыг 1,933 мвт-аар нэмэгдүүлнэ.
Эрдэнэбүрэн УЦС, Тосонцэнгэл-Их Уул чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулна.
2026 онд 3100 км автозам, 1300 м гүүр барина.
Төсвийн нийт орлогыг 2026 онд 34.9 их наяд төгрөгт, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөгт хүргэнэ.
Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 240.3 тэрбум төгрөг, Хуримтлалын сангийн хөрөнгийг 156.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоор тус тус өсгөж арвижуулна.
Ирэх оны 1 сарын 1-нээс 1 сая хүртэл төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын 5 хувийг буцааж олгоно.
Боомтуудын хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлнэ.
Төрийн албаны орон тооны тэлэлтийг хязгаарлан, 2025 оны тодотголын түвшнээс нэмэгдүүлэхгүй
ТӨК-ийн 108 компанийг 70 хүртэл бууруулах бодлого баримтална