Байр суурь2 мин унших

А.Ариунзаяа: 33 их наядын зарлагатай, 1,4 их наядын алдагдалтай төсөвт 178 тэрбум төгрөгийг багтаах орон зай үнэхээр байсангүй юу?

УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Алдагдалтай төсөв орж ирсэн. Алдагдалтай төсөв манай улс орны хувьд бол байхаас өөр гарцгүй. Алдагдалгүй төсөв бол манайх шиг дөнгөж хөгжиж байгаа ядуу улсад дэндүү их тансаглал юм. 33 их наядын зарлагатай,  1,4 их наядын алдагдалтай.  Үүн дотроо 178 тэрбум төгрөгийг багтаах орон зай байсангүй гэж үү! Тэтгэвэртээ гарч байгаа төрийн албан хаагчдын нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг 2026 онд 50 он хувийг нь, 2027 онд 50%-ийг нь өгөх асуудлыг оруулж ирснийг олон ч гишүүн асууж байна. Үүн дээр олон ч төрийн албан хаагч санаа зовж байгаа. 

Сангийн сайд "санаа зоволтгүй ээ, тэгж байгаад л болно шүү дээ. Өмнө нь ч гэсэн ингэж олгож байсан. 2027 онд өгчих байна шүү дээ" гэдэг асуудлыг ярьж байна. Санаа зовохоос өөр арга байхгүй. Сүүлийн 3 сарын хугацаанд төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалалтай холбоотой 3 дахь удаагийн оролдлого орж ирж байна. Төсвийн тодотгол дээр төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалалыг хуульчилсан асуудлыг буюу 9.2-ыг хүчингүй болгох санаархал орж ирж байсныг зогсоосон. Дагасан тогтоол дээр тэтгэмж, урамшуулал, нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлыг тэгшитгэх асуудал орж ирж байсан. Одоо ч энэ тэтгэмжтэй холбоотой асуудлыг оруулж ирж байна. 178 тэрбум төгрөгийг оруулсан бол 24 хувьдаа багтаана өөрчлөлт нь хэд байсан юм бэ?
 

2 хууль зөрчиж байгаа. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд 6.4.8 төсвийг зохистой удирдаж, авлага өр төлбөр үүсгэхгүй гэсэн заалт байгаа буюу өглөг үүсгэх гээд байгаа. Төрийн албаны тухай хуулийн 9.2-т төрийн албаны зардлыг бууруулах нь төрийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах төр буюу бүрмөсөн зогсох үндэслэл болохгүй гээд заагаад өгчихсөн байгаа. Төр зогсоож байгаа хэлбэр мөнөөсөө мөн. Өмнөх онтой харьцуулахад 111 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна гэх. Аргагүй шүү дээ. Учир нь төр өөрөө ийм дохио өгөөд байхлаар, хэзээ мөд өөрчлөгдөж магадгүй бушуухан энэ төрөөс явах минь гэсэн бодолтой л байгаа шүү дээ. 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008