Байр суурь2 мин унших

Д.Энхтуяа: Ирэх оны төсвөөс инфляцтай холбогдуулж тэтгэвэр, тэтгэмжийг 6%-аар нэмнэ гэснээс өөр Ахмадуудад чиглэсэн ямар ч дэмжлэг олж харсангүй

УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаас асууя. Ахмад настны чуулган өнгөрөгч нэгдүгээр сард болсон. Энэ чуулган дээр манай яамныхан олон амлалт ахмадууддаа өгсөн байгаа. Тухайлбал, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмадын өргөө байгуулах, сэргээн засах төвүүдийг бий болгох, ахмадын асрамжийн асуудлаар хувийн хэвшлийг дэмжих, барилга байгууламж барихад дэмжлэг үзүүлнэ гэх зэргээр.  Гэтэл өнөөдрийн орж ирсэн төсөв дээр инфляцтай холбогдуулж тэтгэвэр тэтгэмжийг 6%-аар нэмнэ гэснээс өөр ямар ч дэмжлэг харагдахгүй байна. 

Дутуу харсан байж магадгүй. Энэ тухайд нийгмийн халамжийн сангаас 10-аас доошгүй хувийг ахмадын нийгмийн оролцоог хангахад зориулна гэсэн заалт бий. Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог хангахад 2026 онд яг ямар төсөв суусан бэ?

Хоёрдугаарт, 10 гаруй жилийн хугацаанд манайх энэ зээлийн хүүгийн татаас зээлийн хүүгийн дэмжлэгийг төсөв дээр суулгаж татвар төлөгчдийн мөнгөнөөс авч байгаа. 2026 оны төсөв дээр 378 тэрбум төгрөгийг арилжааны банкнуудад зээлийн хүүгийн дэмжлэг хэлбэрээр тусгасан байна. Үүнд 4 хөтөлбөр байна. "Цагаан алт", "Шинэ хоршоо" "Атрын 4" аян болон Хүнсний хувьсгал гээд. Дэмжихгүй биш дэмжиж байна аа. Гэвч гишүүд бүх л салбар хүндрэлтэй байна, дампуурч байна гээд байна. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөнөөс яг энэ арилжааны банкнуудад ийм дэмжлэг үзүүлэх ямар зүйл заалт байдаг вэ? Ингэснээр ямар үр дүн гараад байна аа гэдэг дээр нэг хариулт авъя.

Гуравдугаарт, Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхлээд 1,6 жил болж байна. Баялгийн сангийн эн 3 сангийн бодлого, төлөвлөлт нь тусдаа байвал яасан юм бэ? Өнөөдөр Хуримтлалын сан, Ирээдүй өв санд 4 гаруй их наяд төгрөг цугларсан нь сайшаалтай. Хуримтлалын санд 600 хэдэн тэрбум төгрөг байна. Хөгжлийн сан өнөөдөр 0 хуримтлалтай байна аа. Хөгжлийн сангийн асуудлыг та ямар хэлбэрээр харж байгаа вэ? Өнгөрсөн 2 сард байгуулагдсан Чингис хаан баялгийн сангийн удирдлага нь ЭТТ компанийн доор байгаа.

Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008