Үйл явдал3 мин унших
ТББХ: Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМөн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Туваан онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг ирэх оны төсөвт тусгаж чадсан эсэхийг тодруулсан.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Засгийн газраас онцгой байдлын салбарт онцгой анхаарч байгааг тодотгоод, хамгийн сүүлд Ерөнхий сайд онцгой байдлын албан хаагчдын цалингийн 40 хувийн нэмэгдлийг шийдсэнийг дурдав. Үүнтэй холбоотой зардлуудыг ирэх оны төсөвт бүрэн тусгасан. Мөн 2026 оны төсөвт ОБЕГ-ын тоног төхөөрөмжийн зардалд 29 тэрбум төгрөгийг тусгаж, Хөвсгөлийн Тариалан, Баянхонгор, Өвөрхангай, Завхан дахь аврах, гал унтраах ангийн барилгын төсөвт өртгийг тусгаснаас гадна 523,8 тэрбум төгрөгийн өртөгтэй Азийн хөгжлийн банкны хоёр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэсэн хариулт өгөв.
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, 2026 оны төсвийн төсөлд 7000 орчим төрийн албан хаагчийг тэтгэвэрт гаргахаар тооцож, тодорхой хэмжээний санхүүжилтийг хоёр хувааж тавихаар байгаа. Төрийн албаны 2024 оны албан ёсны статистик тоон мэдээллээр 56-аас дээш насны 6200 эмэгтэй, 60-аас дээш насны 1200 эрэгтэй албан хаагч байна. Нийлбэр дүнгээрээ 7400 төрийн албан хаагч ажиллаж байгаа. Бид хууль тайлбарлах эрхгүй. Төрийн албаны хуульд төрийн албаны нийт зардлыг бууруулах талаар төрөөс авч байгаа арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийг түр зогсоох үндэслэл болохгүй гэж заасан. Дээрх арга хэмжээ энэ хуультай зөрчилдөж байгаа. Төсвийн захирагч тухайн жилийнхээ төсөв дээр өр, авлага үүсгэвэл ажлаас чөлөөлөх үндэслэл болно гээд Төсвийн тухай хуулиар заасан байгаа. Тэгэхээр энэ хууль хоорондын нийцлийн асуудлыг эргэж харах хэрэгтэй болж байна гэж хариулав.
Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Төсвийн тухай хуулийн зарчим нь төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсэхгүй байх юм. Энэ хуулийн заалтыг баримталж ажиллах ёстой гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гаргасан. Тэгэхээр 50 хувиар хуваан олгохоос илүү бүх шатны төсөв захирагчид тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүсийн тэтгэмжийг олгохдоо өр авлага үүсгэхгүй байхад анхаарч, тэтгэмжийг 100 хувь олгож ажиллах нь Төсвийн тухай хуулиар заагдсан бүрэн эрх гэж үзэж байгаа гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас гаргасан 2026 оны төсөвт төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг 2026, 2027 онд дамнуулан олгохоор тусгасан асуудлаар эрх зүйн шинжилгээ хийлгэж, зөвлөмж гаргуулах горимын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо