#Коммент2 мин унших

О.Саранчулуун: ХБИ-ийн асуудлыг шийдье гэхээр тогтолцоо нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байна

О.Саранчулуун: ХБИ-ийн асуудлыг шийдье гэхээр тогтолцоо нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байна

УИХ-ын чуулган нээлтээ хийснээс хойш 3 долоо хоног өнгөрч байгаа ч ирэх жилийн төсвийн төслийн хэлэлцүүлэг нийгэмд үүсээд буй улс төрийн үймээнээс болж хойшилсоор, улсын ажил тасалдаад буй.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун төлөөлөн гарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө бодлого боловсруулагчийн эрхийн хүрээнд дараах санал санаачилгыг төсвийн төсөлд тусгаад байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж ирэх оны төсвийн урсгал зардлын ангилалд 6,9 тэрбум төгрөгийг төсөвлөв

Монголчууд хөгжлийн бэрхшээлтэй хүнээ бага насанд нь оношилж чаддаггүй байсан нь хөдөлмөрийн чадвараа олж авах, нийгэмших боломжуудаа алдахад хүргэдэг байв. Энэ мэдээж тоног төхөөрөмж байгаагүйгээс үүдэлтэй. Тэгвэл ирэх оны төсөв дээр энэ асуудал шийдэгдэж байгаа нь маш том давуу талыг бий болгож буй хэрэг.

О.Саранчулуун гишүүн өдгөөгөөс яг жилийн өмнө төсвийн бүх захирагч нар хөгжлийн төлөөх төслийнхөө, хөрөнгө оруулалтынхаа 10-15 хувийг ХБИ-тэй холбоотой хөгжил, үйлчилгээнд зарцуулаад, түүнийгээ харагдах байдлаар ирүүлэх саналыг тавьж байв.

Гэтэл оруулж ирсэн төсвийн төсөл дээр уг зарчмын санал биеллээ олсонгүй.

О.Саранчулуун: ХБИ-ийн асуудлыг шийдье гэхээр тогтолцоо нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байна

Энэ асуудал юундаа байгааг тэрбээр “БХИ-ийг дэмжих байна, халамж авч байна гэж ярьдаг. Гэвч зарцуулж буй мөнгө нь тэр хэвээр нь байхад зарцуулаад байна уу, хөгжил дэвшилд нь зориулаад байна гэдгийг харж чадахгүй зовлон байна" хэмээн тайлбарлав.

УИХ-ын гишүүн болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн 13 ажил бүхий УИХ-ын тогтоолыг батлуулж Засгийн газарт чиглэл болгон өгсөн нь мөн л төсвийн төсөлд тусгагдаагүйг онцолж байна. Энэ талаар тодруулахад нь "Товчхон оруулсан. Боочихсон болохоор дэлгэрэнгүйг нь харах боломжгүй гэж хариулжээ.

УИХ-ын гишүүд дэлгэрэнгүй мэдээллийг үзэж чадахгүй бол өөр хэн үзэх вэ? Энэ дундуур нөгөө буруу урвал явж байдгийг хөгжлийн бэрхшээлийн төсвийн араас хөөцөлдөж явахдаа олж мэдэж байна хэмээн О.Саранчулуун гишүүн тодотгов. Суурийг нь засахгүйгээр хэчнээн бодлого боловсруулаад нэмэргүй тул эрх бүхий субьектүүд хоорондын харилцааг зөв урсгал руу оруулах хэрэгтэй байгааг нэмж онцлов.

Тиймээс ХБИ-д зориулж буй төсвөө яг юунд гэдгийг эргэж эс харвал хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн байхад төрийн бодлого чиглэнэ гэж попроод ч яах билээ…

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008