Үйл явдал1 мин унших
Д.Рэгдэл: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай 830 тэрбумыг ямар эх үүсвэрээс шийдэх вэ?

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаБайнгын хорооны хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, С.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэлэв. Олон нийтийн дунд түгсэн мэдээллээр 830 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр дутагдаж байгаа асуудал явж буйг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл дурдаж, үүнийг төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг танах замаар гаргах уу, хөрөнгө оруулалтыг буураалах аргаар гаргах уу гэсэн асуулт тавьсан юм.

Үүнд сайд С.Бямбацогт хариулахдаа, Засгийн газрын гишүүд эмч, багш нар, ахмадын төлөөлөлтэй уулзаж тодорхой тохиролцоонд хүрч байгааг мэдээлж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын аль алинаас нь хасах, Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан дотоод нийт бүтээгдэхүүний 24 хувь гэсэн хязгаарыг өөрчлөх, мөн Тавантолгойн бүлэг ордын ашиглалтыг эрчимжүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон хувилбарыг ярилцаж буйг дэмжиж шийдвэрлэхийг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ.
