Байр суурь2 мин унших
Д.Рэгдэл: 2027 онд ШУ, технологийн салбарт ДНБ-ий 0.72 хувь буюу 720 тэрбум төгрөг төлөвлөснийг ямар эх үүсвэрээс гаргах вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026,05,29/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийллээ.
1. Ахмадын тэтгэврийн талаар хөгжлийн бодлого төлөвлөгөөндөө ямар арга хэмжээ оруулж ирэв? Нийт тэтгэврийн насныхны 70 орчим хувь нь доод хэмжээ буюу 800 мянга төгрөг хүрэхгүй. Сүүлийн 2 жилийн үнийн өсөлтөөс болоод хаанаа ч хүрэхгүй болоод байгаа юм.
2. Хувийн нэмэлт тэтгэврийн асуудал яригдаад байгаа. Гэсэн ч 25 оны түвшин тэг хувь. Бид нарт тааралдаж байгаа мэдээ материалаар хувийн нэмэгдэл тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоо 25, 26 онд нэлээдгүй нэмэгдэж байгаа. 2025 оны тэг хувь гэдэг чинь одоо аль хэр бодитой юм бол?
3. Төлөвлөгөөнд шинжлэх ухаан технологийн арга хэмжээний зардлыг ДНБ-ий 0.72 хувьд хүргэнэ гэжээ. Их сайхан тоо. 2027 онд ямар мөнгөөр, ямар хөрөнгө оруулалтаар 720 тэрбум төгрөгт хүргэх гэж байна?
4. Дэлхийн инновацын индексийг ашиглан Монгол Улсын хөгжлийн 2026, 2030 оны үндсэн чиглэл, төлөвлөгөөнийхөө хэрэгжилт биелэлтийг үнэлдэг болгон оруулж ирснийг зүй ёсоор үнэлж байна. Дэлхийн инновацын индексээр Монгол Улс 2020 онд 58, 2023 онд 68 болж нэмэгдээд, 2024 онд 78 болж дахин ухарсаар байгаа. 2027 онд буцаж 62 болно гэх юм. 16 нэгж хувиар сайжруулах үндэслэл нь юу юм бол?
5. Зарчмын зөрүүтэй 49 саналын томьёолол дотор хуулийн зөрчилтэй хэчнээн санал орж ирсэн бэ? Өөрөөр хэлбэл зураг төсөл, төсөв, байршил гэх мэт нь байхгүй төслүүдэд хэчнээн төгрөг шаардаад байгаа вэ?
Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.