Үйл явдал1 мин унших

Төсвийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өглөө

Төсвийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өглөө

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.11.07/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж,  зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр нягтлах шаардлагатай тодорхой зургаан асуудлын хүрээнд “Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 71.14-т Нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно” гэж заасны дагуу байнгын хороонд гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Харин Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл нарын 33 гишүүний гаргасан Ухаа худгийн асуудлаар "Хянан шалгах түр хороо" байгуулахыг дэмжих эсэх санал хураалтыг дараагийн 7 хоногт явуулахаар хойшлууллаа.

Төсвийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өглөө
Төсвийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өглөө

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008