Үйл явдал1 мин унших

Төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа

Төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.07/ үдээс хойшхи хуралдаанаар 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, байнгын хороодоос ирүүлсэн 160 гаруй зарчмын  зөрүүтэй саналуудаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгснөөс бусад зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр нэг бүрчлэн санал хураалт явууллаа.

Ийнхүү гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй саналуудыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа ирэх 7 хоногт Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэхээр товлов.

Төсвийн төсөлд оруулах зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008