Үйл явдал1 мин унших
СЯ: Энэ 7 хоногт 3 барилга, байгууламж ашиглалтад орлоо

Улсын нэгдсэн төсөв
2026 оны 4 дүгээр сарын 20-24-ний долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Баянчандмань сумын 160 ортой дотуур байрны барилга, Дархан-Уул аймгийн Дархан сумд "Залуус-1" хорооллын гадна ариутгах татуургын шугамын ажил, мөн Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд Үерийн хамгааллын суваг тус тус ашиглалтад орлоо.
Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэнэ.



Эх сурвалж:
Сангийн яам



