Үйл явдал1 мин унших
Байнгын хороодын хамтарсан хурлаар Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхийг дэмжлээ

Эх сурвалж:
Сангийн яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Сангийн яамТөсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.05.12/-ийн хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
Тус хуралдаанаар Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. 1991-2025 оны гадаад зээлийн хэлэлцээрийн дүнгээр Засгийн газрын гадаад зээл 35,4 их наяд төгрөг байна. Зээлийн 45 хувийг дэд бүтцийн салбарт зарцуулсан бол 14 хувийг худалдаа, эдийн засаг, эрчим хүч 14 хувь, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын салбарт 5-6 хувийг зарцуулжээ.
Өнөөдрийн байдлаар зээлийн ашиглаагүй үлдэгдэл 13.8 их наяд төгрөг байгаа бөгөөд гадаад зээл, тусламжийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулна гэдгийг Сангийн сайд онцлов. Мөн гадаад зээлийн ашиглалтыг жил бүр бага хэмжээгээр баталж байгаа нь гадаад зээлийн ашиглалтыг ихээхэн бууруулж, нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 5-10 жил хойшлох, зээлийн үйлчилгээний төлбөр өсөх, зардал нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа тул гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина гэлээ.