УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /11.12/ Монгол Улсын 2026 оны төсвийг хэлэлцэж баталлаа.
УИХ-ын гишүүн Х.Жангабыл Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд ирэх онд Баян-Өлгий аймагт нийт 308.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 28 төсөл, арга хэмжээг суулгасан бөгөөд манай аймгийн тухайд түүхэн дээд хэмжээнд баталсан төсөв боллоо.
2026 ОНД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ НЭМЖ ШИНЭЭР ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНҮҮД:
- Цаг уурын харуулын барилга /Баян-Өлгий/
- Гадаадын иргэн харьяатын газрын барилга /Баян-Өлгий, Өлгий сум/
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны, цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий, Өлгий сум/
- Булган болон Жаргалант голын гүүр /Баян Өлгий, Булган сум/
- Аялал жуулчлал, спортын цогцолборын барилга /Баян-Өлгий, Өлгий сум/
- Ганц модны голын төмөр бетон гүүр, 72.8 у/м /Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум/
- Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Алтанцөгц сум/
- Онцгой байдлын барилга байгууламж худалдан авах /Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум/
- Спорт заалны барилга /Баян-Өлгий, Цэнгэл сум, 3 дугаар сургууль/
- Цэцэрлэгийн барилга, 150 ор /Баян-Өлгий, Алтай сум/
- Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин /Баян-Өлгий аймаг, Өлгий сум, Сагсай, Даян баг/
- Хот тохижилтын тоног төхөөрөмж /Баян-Өлгий/
- Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Баяннуур сум/
- Сумын 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл, дэд станц /Баян-Өлгий, Ногооннуур сум/
- Сумын 0.4 кВ, 10.0 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл, дэд станц /Баян-Өлгий, Алтанцөгц сум/
2026 ОНД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ҮРГЭЛЖЛЭН ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНҮҮД:
- Бага сургуулийн барилга, 160 суудал /Баян Өлгий, Ногооннуур сум, 6 дугаар баг/
- Сургуулийн барилга, 320 суудал /Баян Өлгий, Цэнгэл сум/
- Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум, 12 дугаар баг/
- Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/
- Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дуусгал, 66 км /Баруун бүс/
- Сумын төвийн хатуу хучилттай авто зам /Баян-Өлгий, Өлгий сум/
- Сумын төвийн хатуу хучилттай авто зам, 5.8 км /Баян-Өлгий, Бугат сум/
- Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дөрөвдүгээр хэсэг, 23.13 км /Баян-Өлгий/
- Спорт цогцолборын барилга, 105 суудал /Баян-Өлгий, Ногооннуур сум/
- Үерийн усны хамгаалалтын далан суваг /Баян-Өлгий, Өлгий сум/
- Цахилгаан хангамж /Баян-Өлгий, Алтанцөгц сум, Хаш баг/
- Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 1, 2 дугаар заставын цахилгаан хангамж /Баян- Өлгий, Цэнгэл сум/
- Эрүүл мэндийн төвийн барилга, 20 ор /Баян Өлгий, Өлгий сум, Хотгор баг/
