#Коммент2 мин унших

Р.Сэддорж: Говьд ус авч ирэх төслийн эхлэл болгож ТЭЗҮ боловсруулах төсвийг тусгууллаа

Р.Сэддорж: Говьд ус авч ирэх төслийн эхлэл болгож ТЭЗҮ боловсруулах төсвийг тусгууллаа
УИХ-ын гишүүн Р.Сэддорж

Ээдрээт Улс төрийн нөхцөл байдал, эмч, багш нарын ажил хаялт, ахмадууд Төрийн ордон тойрч гороолсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордны баруун хаалган дээр ирж бухимдлаа илэрхийлсэн өдөр хоногууд өнгөрч, ямартай ч 2026 оны ТӨСӨВ /2025.11.12/-ны  өдөр батлагдлаа.

Тухайлбал 2026 оны төсөвт  тусгасан онцлог заалтуудаас….

  • Төсвийн төсөлд багш нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,

  • 11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,

  • Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,

  • Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгдлээ.

  • Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав.

  • Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь,

  • Зам тээврийн салбарын төслүүд,  Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулав.

Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтлоо.

Говийн бүсийнгишүүд Усны төслийг 2026 онд үргэлжлүүлэх ТЭЗҮ-ийн төсвийгирэх оны төсөвт суулгаж батлууллаа

Тодруулбал, Энэ удаагийн төсвийг иргэд, олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмж тусгалаа.

Мөн төсвийн төслийн зардлыг танаж багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулан өөрчилж баталсан болно.

Говьд ус авч ирэх төслийн эхлэл болгож ТЭЗҮ боловсруулах төсвийг тусгууллаа. Ирэх оны төсөвт Говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараах ажлуудыг хийхээр тусгагдлаа.

Р.Сэддорж: Говьд ус авч ирэх төслийн эхлэл болгож ТЭЗҮ боловсруулах төсвийг тусгууллаа
Р.Сэддорж: Говьд ус авч ирэх төслийн эхлэл болгож ТЭЗҮ боловсруулах төсвийг тусгууллаа
Р.Сэддорж: Говьд ус авч ирэх төслийн эхлэл болгож ТЭЗҮ боловсруулах төсвийг тусгууллаа
Р.Сэддорж: Говьд ус авч ирэх төслийн эхлэл болгож ТЭЗҮ боловсруулах төсвийг тусгууллаа

Эх сурвалж:

Vip76.mn

Говийн бүсХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025